Шууд Chart

Дүрвэгчидтэй тэмцэхэд туслалцаа үзүүлнэ

2016-05-25 16:19:48

Европын холбоо Ливи улсын хилийн болон эргийн хамгаалалтын албаныханд дүрвэгчдийн урсгалтай тэмцэхэд нь туслахаар болсон байна. Тус холбооны гадаад хэргийн сайд нарын зөвлөл ийм шийдвэрт хүрсэн болохоо өчигдөр Брюссельд зарлалаа.

Ливи улсын хувьд саяхан шинэ засгийн газартай болсон бөгөөд уг засгийн газрын үйл ажиллагааг НҮБ-аас дэмжиж байгаа юм. Ливийн тал Европын холбоонд хандан тэдний хил болон эргийн хамгаалалтын албанд дүрвэгчдийн урсгалтай хийх тэмцэлд нь туслах хүсэлт тавьсаныг инйхүү Европын холбоо нааштай шийдэж өгсөн байна. Гэхдээ Европын холбоо Ливийн хүсэлтийг нааштай хүлээн авч бүх талаар туслана гэдэгт ажиглагчдын дунд ямар нэг эргэлзээ байгаагүй.

Учир нь одоо урин дулааны цаг эхэлсэнтэй холбоотойгоор хуучин тивийг зорих дүрвэгчдийн урсгал эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул  Европын холбоо өөрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд дүрвэгчдийн урсгалын нэг гол зам болсон Ливийн газар нутгийн хамгаалалтыг эрс сайжруулах сонирхолтой байгаа гэдэг нь тодорхой юм. Өнгөрсөн 3 дугаар сард Турк Европын холбооны хамтарсан хилийн гэрээ хэрэгжиж эхэлсэнээр Европын тивд ирэх дүрвэгчдийн тоо эрс багассан нь ийм төрлийн гэрээ үр дүнтэй байж болохыг дэлхий нийтэд харуулсан.

Тиймээс цаашид Европын холбоо Ливи улстай ийм гэрээ байгуулж болзошгүй хэмээн үзэх шинжээчид цөөнгүй байна. Одоо Европын холбоо Ливийн хил хамгаалалын байгуулагуудад тусгай техник хэрэгсэл, мэргэжлийн сургалт, цэргийн туслалцааг үзүүлэх болно. Тиймээс хэсэг хугацаанд Ливийн хилийг Европын холбооны цэргийн хүчин хүч нэмэгдүүлэн хамгаалах юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дүрвэгчидтэй тэмцэхэд туслалцаа үзүүлнэ   
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй