
НМХГ-ын ЭИХХ-ээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдаж буй шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд хэрэгжиж эхэлснээр импортын хүнсэнд тавигдах зарим нэг шаардлагууд тодорхой болсон хэдий ч дээрх хуулийн зарим нэг зүйл заалтууд ойлгомжгүй, хоёрдмол утгатай байгаагаас хэрэгжилтэд хяналт хийхэд хүндрэл учирч байна.
Иймд “Хүнсний тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасан хүнсний бүтээгдэхүүнийн хаяг шошгонд бичигдсэн шаардлагуудыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэлтэй асуудлын талаар нэгдсэн ойлголтонд хүрч ажиллах шаардлагатай тул энэхүү хэлэлцүүлгийг хийж байгаа аж. Тус арга хэмжээнд МХЕГ, НМХГ, ЭМСЯ, СХЗГ, МҮХАҮТ, Хүнсчдийн холбоо, Хүнс импортлогчдын холбооны төлөөллүүд оролцож, “Хүнсний тухай хууль”-ийн талаар ярилцаж байгаа юм.
“Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдаж буй шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг болж байна | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.