
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Европын “Михай Эмнюскү” олон улсын академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Чингис хааны одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Михай Эмнюскү” олон улсын академийн ерөнхийлөгч Ион Диасконеску, Молдовын ШУА-ийн ерөнхийлөгч Никола Давижа, академич Жорж Дука, тус академийн ерөнхий менежер Кристи Берсеану, сэтгүүлч, орчуулагч Каролина Бологан нар оролцов.
“Михай Эмнюскү” олон улсын академийн ерөнхийлөгч Ион Диасконеску уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид академийн дурсгалын медаль, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа. Академийн төлөөөлөгчид Монголын соёлын байгууллагуудтай холбоо тогтоох, Монголын тухай ном бичих, франц, итали хэлээр орчуулж гаргах зорилготой юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Нэр хүндтэй шагнал өгсөнд та бүхэнд баярлалаа. Монголын тухай ном бичих гэж байгаад их баярлаж байна. Бидэнд бичих, дэлхийд хүргэх зүйл их бий” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Михай Эмнюскү” олон улсын академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.