
Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр “Газрын тухай” хуулийн 37.1 дэх /Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах.../ хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулна.
Хэрвээ газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.3 дах/Газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмшигч, ашиглагч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өмнөх газрын эрх дуусгавар болсноос хойшхи хугацаанд газрыг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж “Газрын тухай” хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-т заасан захиргааны хариуцлагыг ноогдуулж, торгуулийг төлсний дараа гэрчилгээний хугацаа сунгаж шийдвэр гаргана./
“Газрын тухай” хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин, байгууллага аж ахуйн нэгжийг дөчөөс ная дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хохирлыг нөхөн төлүүлэх:
Дээрх хууль тогтоомжид заасны дагуу эзэмшиж ашиглаж байгаа газрын тань эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд иргэнийг 1.920.000-3.840.000 мянган төгрөгөөр, Аж ахуйн нэгж байгууллагыг 7.680.000-15.360.000 мянган төгрөгөөр торгож захиргааны хариуцлага ногдуулдаг байна.
Иимд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө харьяа дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба болон НӨХГ-тхугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байхыг анхааруулж байна.
Газар эзэмших гэрчилгээний эрх дууссан бол иргэнийг 1-3.8 сая төгрөгөөр торгоно | ||
Үзсэн: 2040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.