Шууд Chart

Чадын дарангуйлагч Асан Хиссен Хабред бүх насаар нь хорих ял оноолоо

2016-01-01 00:00:00

Чадын удирдагч асан Хиссен Хабрег хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, бүх насаар нь хорих ял оноолоо. Хиссен Хабре Чадын төрийн эрхэнд байх хугацаандаа үйлдсэн харгислалынхаа төлөө Африкийн Пиночет гэж алдаршсан юм. Хабре 1982 оноос 1990 оны хооронд Чадын төрийн эрхийг барих үеэр сөрөг хүчний идэвхтэн 40 мянга орчим хүнийг эрүүдэн шүүж, амийг нь хөнөөх зарлиг гаргасан хэрэгт гэм буруутай гэж Сенегалд болсон шүүх хурлаар шийдвэрлэсэн байна. Мөн түүнийг хүчирхийлэл, бэлгийн боолчлолын гэмт хэрэгт яллажээ.

1990 онд Чад улсад болсон төрийн эргэлтийн үеэр Хиссен Хабре Сенегал улс руу зугтан гарсан түүхтэй. Түүнийг олон улсын шүүхээр оруулж, гэм буруутайг нь тогтоолгохын тулд хохирогчдын ар гэрийнхэн болоод хүний эрхийн төлөө тэмцэгчид 16 жилийн турш тэмцсэн юм. Энэ бүхний эцэст эдүгээ 73 настай Чадын дарангуйлагч асан Африкийн онц шүүхээс бүх насаараа хоригдох ял сонслоо. Африкийн орнууд дайны цагийн гэмт хэргийг шүүх бие даасан систем байгуулахаар тохиролцож, 2013 онд Африкийн онц шүүхийг байгуулсан юм. Сенегал дахь энэ шүүх анх удаа өөр орны удирдагч асныг шүүж, ял оноосон болохыг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Мөн Хиссен Хабре 1982 онд Чад улсад төрийн эрхийг хүчээр булаан авсан байдаг. АНУ, Франц зэрэг улс Ливийн удирдагч Муанмар Каддафигийн эсрэг бамбай болгон ашиглах зорилгоор Хиссен Хабрегийн хийсэн төрийн эргэлтэд дэмжлэг үзүүлж, түүнийг Чадын төрийн эрх барих 8 жилийн хугацаанд үнэнч холбоотнууд нь байсан түүхтэй юм.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Чадын дарангуйлагч Асан Хиссен Хабред бүх насаар нь хорих ял оноолоо  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй