Шууд Chart

АНУ-ын иргэнийг Алтангадас одонгоор шагнав

2016-06-02 11:59:19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн хатагтай Мария Фернандес Хименесийг Алтангадас одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өглөө.

Мария Фернандес Хименесийг Алтангадас одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тал хээрийн бүсийн бэлчээрт байгаль, экологийг дагнасан нүүдэлчдийн мал аж ахуй, байгалийн нөөцийг хамгаалах мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж АНУ-ын Колорадо их сургуулийн Ой, бэлчээрийн судлалын тэнхмийн профессор Мария Фернандес Хименесийг Алтангадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан профессор Мария Фернандес Хименест Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүслээ. Профессор Мария Фернандес Хименес хариу талархал илэрхийлэн, төрийн дээд одонгоор шагнасанд Монголын төр, засагт баярлаж буйгаа хэллээ.


АНУ-ын иргэнийг Алтангадас одонгоор шагнав  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй