Шууд Chart

Химийн хортой, аюултай бодис ашиглаж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт хийв

2016-06-07 16:05:42

Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа 124 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд  Монгол Улсын Шадар сайдын 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн болон цацраг идэвхит бодисын хадгалалт ашиглалтын байдалд шалгалт хийх ажлын удирдамжийн хүрээнд “Химийн хортой болон аюултай бодисын тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”,  “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль, “Байгаль орчныг  хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай” хууль, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах” Ерөнхий шаардлага MNS 6458:2014 стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад 102 зөрчил илрүүлж 25 буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулж  “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн 16 ААН-д 4696.0 мянган төгрөгийн тогуулийн арга хэмжээ авч, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 10 ААН-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Хяналт шалгалтад хамрагдсан 124 ААН-ийн удирдлага, холбогдох ажилтан нийт  130 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч 48 ААН-д улсын байцаагчийн зөвлөмжийг өгч ажиллалаа.

Шалгалтаар 2.11 кодтой  “Химийн хорт болон аюултай бодис, ургамал хамгаалах химийн бодис бордоо хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар “ эрсдлийг үнэлэхэд 83.5 хувь нь “бага эрсдэлтэй”, 10 хувь нь “Дунд эрсдэлтэй”, 6.5 хувь нь  “ Их эрсдэлтэй” шалгагдлаа.


Химийн хортой, аюултай бодис ашиглаж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт хийв   
Үзсэн: 4880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй