Шууд Chart

Г.Нандинзаяа улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2016-06-10 08:02:23

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын буудлагын тэмцээн өчигдөр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд, буудлагын "Аваргаас Аварга" клубд эхэллээ. Тус тэмцээнд Улаанбаатар болон орон нутгийн 21 багийн 235 тамирчин 11 дасгалд цэц мэргээ сорьж буй.

Тэмцээний эхний өдөр хийн бууны эрэгтэй, эмэгтэй дасгал явагдаж, Орхон аймгийн тамирчин ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, “Замчин” клубын тамирчин ОУХМ Г.Нандинзаяа нар ангилалдаа түрүүлэв. “Рио-2016“ олимпийн эрхээ аваад байгаа Г.Нандинзаяагийн хувьд 420.7 оноогоор улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн М.Түвшинжаргал ОУХМ цолны болзол хангалаа.

Эрэгтэй 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 22 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Э.Даваахүү алт, спортын мастер Г.Буянбаатар, Ш.Буянзаяа нар мөнгө, хүрэл медаль хүртэв.

Тэмцээний дүн:  

Хийн урт буу

Эрэгтэй /45 тамирчин/

  1. ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ /Орхон аймаг/
  2. ОУХМ Д.Ганзориг /"Алдар" спорт хороо/
  3. Спортын мастер М Т.Хаш-Эрдэнэ /ТСТөв/

Эмэгтэй /42 тамирчин/

  1. ОУХМ Г.Нандинзаяа /"Замчин", улсын рекордыг шинэчлэв
  2. Спортын мастер Э.Энхмаа /ТСТөв/
  3. ОУХМ Ч.Нарантуяа /Алдар/

50 метрийн сонгомол гар бууны дасгалд / 22/

  1. ОУХМ Э.Даваахүү /Алдар/
  2. СМ Г.Буянбаатар /Аврагч/
  3. СМ Ш.Буянзаяа /Аврагч/ тус тус Монголын Бүх ард түмний XIV их наадмын медалийг хүртээд байна.

Өнөөдөр 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгал, 50 метрт хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалууд явагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Нандинзаяа улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо  
Үзсэн: 2422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй