
Боксын “Рио-2016” олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод өчигдөрөөс 25-нд болно. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын боксын холбоо /AIBA/-ны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ шүүгчээр оролцохоор боллоо. Тэрбээр энэ онд болсон Ази, номхон далай, Европын бүсийн олимпийн эрхийн тэмцээнүүдийг дэнсэлсэн билээ.
ОУБХ эдгээр тэмцээн болон ДАШТ-д хэрхэн ажилласан ур чадварыг нь харгалзан “Рио-2016”-д оролцох шүүгчдээ тодруулна. Манай шүүгчид олимпийн наадмыг шүүх эрх авах боломж байгаа нь мэдээж.
Сонирхуулахад чанар чансаа, нэр хүндээрээ бага дэлхийн аварга хэмээн үнэлэгддэг тус тэмцээнд манай улсаас 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар хүч үзнэ.
Ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.