Шууд Chart

Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

2013-10-11 09:45:31

Эдинбургийн их сургуулийн Питер Хиггс болон Брюсселийн их сургуулийн Франсуа Энглерт нар физикийн салбарын Нобелийн шагналтнаар тодорлоо. Тэд Хиггсийн бозон гэж байдгийг урьдчилан таамагласан бөгөөд 1964 онд тус тусын эрдэм шинжилгээний ажлаар дэвшүүлжээ. Харин өнгөрсөн оны долдугаар сард Швейцарьт төвтэй, Европын цөмийн судалгааны байгууллагын  эрдэмтэд газар дор асар том тоосонцрын хурдасгуур ашиглан уг тоосонцрыг илрүүлсэн байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо   
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй