Шууд Chart

Сурталчилгааны самбар урсан гэх зөрчил их иржээ

2016-06-20 16:49:20

Цагдаагийн Ерөнхий газраас сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өнөөдөр хийлээ. Тус байгууллагад тавдугаар сарын 20-ноос энэ сарын 17-ныг хүртэл хугацаанд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл ирсэн байна. Нийт гомдлын 362 нь Улаанбаатар хотод гарсан бол 242 нь хөдөө орон нутагт гарчээ.

Зөрчлийн ихэнх нь сурталчилгааны самбар урсан гэх гомдол байгаа бөгөөд үүнээс гадна нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, пэйж хуудсаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76, бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага цайллага хийсэн 65, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23, сурталчилгааны байр, намын байранд танхайрсан 30, хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153 болон өөр бусад 83 гэмт хэрэг бүртгэгджээ.

Эдгээрийн 16-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 72-т нь захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлжээ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагчид болон иргэдэд Сонгуулийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулсан байна.  


Сурталчилгааны самбар урсан гэх зөрчил их иржээ  
Үзсэн: 1477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй