
МХЕГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран хотын гудамж талбай, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа.
Тэдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох стандарт, дүрэм, журмын мөрдөлт, хоол, хүнсийг ариун цэвэр, эрүүл ахуй, технологийн горимын дагуу гүйцээн боловсруулж, борлуулах шаардлага хангагдаагүйгээс халдвар, хордлого гарах эрсдэл өндөр байдаг. Үүнтэй холбогдуулан мөрдөгдөх хууль, стандарт, норм дүрмийг танилцуулан сурталчилж энэ талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний үр дүнг дээшлүүлэхээр сургалт зохион байгуулсан нь энэ аж. Өнөөдөр болсон энэхүү хэлэлцүүлэг, сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч гээд нийт 31 хүн хамрагдлаа.
Түргэн хоолны үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтад хамрууллаа | ||
Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.