
Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд 1894 оны зургаадугаар сарын 23-нд олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргасан гэдэг. Тиймээс энэ өдрийг "Олимпийн өдөр" болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй бөгөөд өнөөдөр МҮОХ-ны гадна талбайд олимпид зориулсан “Бөртэ Чоно” хөшөөний нээлтийг хийхээр төлөвлөжээ.
Түүхэндээ анх удаа 44 жилийн дараа 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас анхны олимпийн аваргаа өлгийдөн авсан Монголчуудыг спорт хэмээх гайхамшигт ертөнц эвлэрүүлэн нэгтгэсэн юм.
Өнөөдөр олимпийн өдөр | ||
Үзсэн: 2468 | Mongolian National Broadcaster |