
УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль нөгөөдөр болно. Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцохоос гадна 89 бие даагч нэр дэвшиж байна. Санал тоолох машин санал авах өдрийн 07:00 цагт ажиллаж эхлээд 22:00 цагт автоматаар зогсоно.
Энэ нь 22:00 цагаас хойш ямар ч хэсгийн хороонд санал өгөх боломжгүй гэсэн үг. Магадгүй зарим сонгогч санал хураалт дуусахаас өмнө санал авах хэсэгт очсон ч дараалал ихтэй байвал саналаа өгч чадалгүйд хүрэх эрсдэлтэйг Сонгуулийн ерөнхий хорооноос анхааруулж байна. Тиймээс сонгогчид аль болох эрт очиж саналаа өгөх хэрэгтэй. Мөн анхаарах зүйлсийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Г.Оюумаа зөвлөгөө өглөө.
Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл, 89 бие даагч нэр дэвшжээ | ||
Үзсэн: 1197 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.