Шууд Chart

I эгнээнд тавьсан машиныг ачих ажил үргэлжилж байна

2013-10-11 14:48:21

Зорчих хэсгийн I эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажил эхлээд сар гаруй боллоо. Харин энэ сарын 10-ны байдлаар нийт 64 автомашин зөөж шилжүүлжээ. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасах ач холбогдолтой юм.  

Дашрамд дуулгахад  Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг ажээ.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

I эгнээнд тавьсан машиныг ачих ажил үргэлжилж байна   
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй