Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 24. Буд гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр
Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өсвөр насны энэ ордныхныг хувь заяа ивээж байгаа тул сурлага хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж магадгүй. Өнөөдөр тэд ямар нэгэн юманд санаа зовоод байгаа бол уг асуудлаа ил гаргаж тавих нь зүйтэй байна. Ийм хэмжээний зориг тэдэнд байгалиас заяасан байдаг. Гадуур гарч амарч зугаалахад өнөөдөр маш таатай байх бөгөөд харшлын гаралтай өвчинөөс сэргийлэхийг сануулж байна. Танайх удахгүй шинэ хүнтэй болох бололтой.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл хөдлөлөө хянаж нөхцөл байдалд зохицож тайван амгалан байх өдөр. Төвөгтэй хэцүү нөхцөлд энэ нь хамаатнуудтайгаа зөрчилдөж хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийхэд тусална. Гэр бүлийн нөхөрсөг харьцааны үндэс нь таны гарт байна. Гол нөхцөл нь таны биеэ зөв авч явах явдал юм. Дуртай ажилдаа хүн бүх зүрх сэтгэлээрээ хичээдэг бөгөөд ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлснээсээ ажлын өдрүүдийг тайван өнгөрөөж чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр таны хувьд хуучнаа баримтлах хэрэгтэй. Та төлөвлөсөн төлөвлөгөөгөө бүрэн төлөвлөх хэрэгтэй. Таны урд өмнө чинь мэргэжлийн зам нээгдэж байгаа. Тэнд гэнэтийн үйл явдлууд, шинэ нээлтүүд таныг хүлээж байгаа. Энэ өдөр зээл барьцаа гэх мэтийн зүйл авахад тохиромжтой өдөр байна. Та ойр тойрныхоо бүх юмыг болж өгвөл өөр нүдээр хараарай. Ингэснээр та шинэ боломж олох болно.
Мэлхий (6/22-7/22)
Туйлын таагүй өдөр. Мөрдлөг, хордлого, хов живээр дүүрэн өдөр. Бодит байдалд шүүмжлэлтэй хандах, биеэ барих, эрүү ухаантай байхыг од эрхэс зөвлөж байна. Ганцаараа байх болон урт хугацааны аяллаас татгалз. Болзошгүй таагүй явдлын тухай хувь заяа анхааруулж байна. Өнөөдөр ямар ч тохиолдолд мэргэ төлөг, аль эсвэл илбэ шидээр оролдохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь маш аюултай, хар хэрцгий хүчийг дагуулах болно. Усны дэргэд байх нь танд ашигтай.
Арслан (7/23-8/22)
Энэ өдөр аливаа хүндрэл баяр баясгалан авч ирэхгүй, бие даан суралцах, бясалгал хийх, төлөвлөгөө зохиоход таатай. Ажил дээрээ өдөр тутмын ажил хэргээ эрхлэ. Ажлын ширээ, бичиг баримтаа цэгцэл. Та хамгийн хүндтэй хүнтэйгээ харилцан ойлголцолд хүрнэ. Таны олж авсан дадлага чинь зоригтой санаа, онолоос илүү ашиг авчирна. Амжилттай дуусах мэт санагдах эрсдэлтэй байдалд байна, гэвч бүх өөрчлөгдсөн зүйлийг сайн бод.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр та ер бусын эрч хүч, идэвх сэтгэлийн эр зоригоо мэдэрнэ. Мэргэжлийн ажил төрөл эсвэл бизнест томоохон өөрчлөлтүүд гарах магадлалтай. Удирдах байх суурь руу тэмүүл. Өөрийгөө мэргэжлийн ба ажил хэргийн сайн чанаруудаа хүлээн зөвшөөрүүлэхийг хичээ. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өмнө нь хүнд хэцүү санагдаж байсан зүйлээ өнөөдөр амархан амжуулж чадна. Ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий.
Жинлүүр (9/23-10/22)
Түншүүдтэйгээ харилцах, хувийн асуудлаа шийдвэрлэх, биеийн хүчний ажилд таатай өдөр. Дотны хүмүүстэй холбоотой сайхан мэдээ авах эсвэл хайр дурлалын асуудалд амжилт олох магадлалтай. Гэр бүл болох, хөгжин цэнгэх, аялалд явахад сайн. Бусдын гуйлтанд бүү татгалз. Өгөөмөр илэн далангүй бай. Та ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд. Зүүднээсээ сэрэмжил, үзэж харсныгаа чандлан нууцалж хадгал.
Хилэнц (10/23-11/21)
Хамт олонтойгоо харилцах олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Өнөөдөр бодлоо цэгцэл. Та өөрийн зугаа цэнгэлд дуртай зангаа дарахад таатай. Эргэн тойрныхондоо хайхрамжгүй загнах, дүрсхийн уурлах, их зан гаргах хэрэггүй. Гэр бүл болж амжаагүй байгаа хэн нэгэн өөрийн зав, чөлөөт цагийг гэрээсээ гадуур өнгөрүүл, учир нь яг энэ өдөр уулзаж учрах хүнтэйгээ цаашдын хамтын амьдралын хувь заяагаа шийдэж магадгүй. Таны ааш зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно
Нум (11/22-12/21)
Эрч хүч дүүрэн байна. Хамгийн хүнд асуудлуудыг шийдэх хүсэл төрнө. Үргэлж нууцхан мөрөөдөж явсан зүйлээ амжилттай хэрэгжүүлнэ. Урилга хүлээн ав. Айлд зочил. Энэ нь таныг хөгжөөж, мартагдашгүй уулзалт бэлэглэнэ
Матар (12/22-1/19)
Материаллаг асуудлаа шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулна. Өрхийн төсөв дээшилнэ. Үдээс өмнө ханьтайгаа харьцах харьцаа дотно нийтэч байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад муугүй. Сээтгэнэсэн байдлаас хол байж, шууд шийдвэрлэх асуудлыг шийдэх гэсний хэрэггүй таатай нөхцөл байдлыг олтол түр хүлээ. Мөнгө санхүүгийн асуудал ч тийм ч таатай байхгүй байна. Ямар нэгэн асуудлаа ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн үр хүүхдүүдээсээ шийдвэрлэх тусламж ав. Тэд танд туслахыг хүснэ.
Хумх (1/20-2/18)
Асар их мэдээлэл, шалгагдаагүй баримт сэлтүүд, зөрчилтэй хов живүүд таны толгойг эргүүлнэ. Төлөвлөгөөгөө зохиох бодит үнэн үндэс олдохгүй. Амьдралын ямар ч салбарын тактик стратеги боловсруулахаа хойш нь тавь. Энгийн ажлаар оролд. Эрүүл мэндэд чинь эрсдэлтэй байх сэжигтэй зүйлээс хол бай. Харин энэ сард дээд албан тушаалтнуудтай хийх гэрээ, ажил хэргийн уулзалт, албаны баримт бичиг хэлэлцэхэд тохиромжтой байна. Зорилгодоо хүрч, мөнгөн орлого олох боломж энэ сард л гарна шүү.
Загас (2/19-3/20)
Мэргэжлийн ажил хэрэг муугүй хэмнэлээр явагдана. Байр суурийг бэхжүүлэх шинэ боломжууд гарч ирнэ. Албан тушаал өгсөж, цалин орлогоо нэмэгдүүлэх сайхан боломжийг бүү алд. Тиймээс өөрийн хийж буй ажилтай холбоотой хууль зүйн заалтуудыг сайтар судлах хэрэгтэй.
| ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой | ||
| Үзсэн: 1674 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.