Шууд Chart

“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадам болж байна

2016-07-07 11:06:26

"Азийн хүүхдүүд 2016" Олон улсын хүүхдийн спортын VI наадам ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотноо энэ сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж, Ази тивийн 40 орны 4000 гаруй өсвөрийн тамирчин оролцож байна.

Монгол Улсын баг тамирчид энэхүү наадамд анхнаас нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн наадмын бэлтгэлийг хангуулахад Засгийн газрын зүгээс онцгойлон дэмжиж ажиллан, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаагаар ахлуулсан нийт 201 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг илгээгээд байна.

Тус наадмыг ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын анхны Ерөнхийлөгч Михаил Николаевын санаачилгаар 1996 онд анх зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө 6 дахь удаагаа ОХУ-ын Сахад зохиогдож байгаа юм. Уг наадамд Ази тивийн 40 гаруй орны 4500 гаруй өсвөрийн тамирчид багш, дасгалжуулагчдынхаа хамт спортын үндсэн 15, нэмэлт 5, нийт 20 төрөлд 10 өдрийн турш өрсөлддөг бөгөөд спортын томоохон наадамд тооцогддог болоод байна.

Монгол Улсын хувьд уг наадмыг эхнээс нь идэвхтэй дэмжиж, 5 удаагийн наадамд баг тамирчдаа алгасалгүй оролцуулж ирсэн ба манай өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг чухал ач холбогдолтой наадмын нэг болсон. Энэ наадмаас манай олимп, тив, дэлхийн шилдэг тамирчид болох Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Э.Бадар-Ууган, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын олон шилдэг тамирчид төрөн гарсан байдаг.


“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадам болж байна  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй