Шууд Chart

МҮОНРТ-ийнхэн баярын хурлаа хийж, шагналын хур буулаа

2016-07-08 13:30:25

МҮОНРТ-ийн улсын баяр наадмыг угтсан баярын хурал дөнгөж сая боллоо. Хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, “Монголын мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяр, Монголын радиогийн захирал Б.Баярсайхан нар болон уран бүтээлч, ажилчид оролцов.  

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь энэ жилийн эхний хагаст хэрэгжүүлсэн томоохон ажлаа товч танилцуулсны дараа төрийн дээд одон медаль болон байгууллагын шагнал хүртсэн ажилчдадаа баяр хүргэж, шагналыг нь гардуулсан юм. Төрийн дээд одон медалиар дараах хүмүүсийг шагналаа. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

  • Нордовын Баярмаа-Нэвтрүүлэгч

Алтан гадас

  • Хорлоогийн Атартунгалаг-Техникийн төвийн инженер
  • Ламжавын Төмөрхуяг- Техникийн төвийн инженер
  • Сандуйн Тунгалаг-“Монголын мэдээ” сувгийн редактор
  • Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ-Үндэсний зөвлөлийн гишүүн

Хөдөлмөрийн хүндэт медаль

  • Ванчигийн Ганбат-Жолооч
  • Бямбын Энхжаргал-Үйлчлэгч
  • Зинээмидэрийн Гомбосүрэн-Үндэсний телевизийн гэрлийн мастер
  • Сэнгээгийн Хулан-Үндэсний телевизийн Тайзны зохион байгуулагч
  • Пунцагийн Учрал-Техникийн төвийн техникч
  • Дүгэржавын Оргил-“Монголын мэдээ” сувгийн продюсер
  • Лувсанбалдангийн Мөнхцэцэг -“Монголын мэдээ” сувгийн зохицуулагч

Энэ үеэр энгэрээ цоолсон зарим эрхмийн баярын сэтгэгдлийг бид хуваалцсан юм. 

Д.Оюун-Эрдэнэ: Миний хоёр дахь хамт олон МҮОНРТ-ийнхэн

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн 

-Төрийн дээд одон хүртэж байгаадаа баяртай байна. Би сэтгүүлзүйн салбарт 18 жил ажиллаж байна. "Өнөөдөр" сонины Экологи, олон улсын мэдээний албанд харьяалагдаж, байгаль орчны сэдвээр нийтлэл бичдэг. Гэхдээ миний ямар бүтээлд энэхүү шагналыг олгох болсныг одоохондоо мэдэж амжаагүй явна. Энэ жил “Өнөөдөр” сонины маань 20 жилийн ой тохиож байгаа. Энэ үед дээрх шагналыг хүртэж байгаа минь маш их бэлгэдэлтэй хэрэг боллоо. Миний хоёр дахь хамт олон бол МҮОНРТ-ийнхэн юм.   

Д.Оргил: Залуучууддаа туслах, ахмадуудынхаа халааг итгэл алдахгүй авч явах үүрэг оногдлоо

“Монголын мэдээ” сувгийн продюсер  

-Улсын баяр наадмын босгон дээр Хөдөлмөрийн хүндэт медиалаар энгэрийг минь мялаасан хамт олондоо баярлалаа. Шагнал хүртлээ гэж баярлахын зэрэгцээ маш их хариуцлага ирж байна хэмээн ойлгож сууна. Би “Монголын мэдээ” сувгийнхандаа дундаж насных. Тэгэхээр залуучууддаа тусалж дэмжих, ахмадуудынхаа халааг итгэл алдахгүй авч явах үүрэгтэй.  Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт 18 жил, МҮОНРТ-д 2006 оноос хойш ажиллаж байна.

С.Тунгалаг: Олон жилийн хөдөлмөрийн ард гэр бүл, хамт олон байдаг

“Монголын мэдээ” сувгийн редактор 

-80 жилийн түүхтэй Монгол кино үйлдвэр, Армийн драмын театр, МҮОНРТ зэрэг Монголын томоохон байгууллагад соёл урлаг, хэвлэл мэдээллийн чиглэлээр 23 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын хамт олондоо болон гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлье. Олон жилийн хөдөлмөрийн амжилтын ард гэр бүл, хамт олон байдаг болохоор та нартаа баярлаж явдаг шүү. Алтан гадас одон хүртсэндээ баяртай байна.  

Л.Төмөрхуяг: Төрийн дээд одон хүртсэндээ баяртай байна

Техникийн төвийн инженер 

-МҮОНРТ-ийн явуулын станцад 1989 оноос хойш ажиллаж байна. Бидний мэргэжил амаргүй. Учир нь 168 метр өндөр цамхаг дээр халуун, хүйтнийг ялгалгүй ажилладаг. Гадаах телевиз гэж бараг хэлж болно. 21 аймаг болон төрийн томоохон уулзалтын нэвтрүүлэгт ч ажилласаар байна. Шууд нэвтрүүлгийн хувьд 500 орчим, 8000 гаруй сурвалжлага бэлтгэсэн. Энэ хөдөлмөрийг ажлын хамт олон маань үнэлж өнөөдөр төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасанд баяртай байна.     

Баярын хурал дээр салбарын шагнал болон байгууллагын нэрэмжит шагналаар дараах хүмүүсийг шагнасан юм.   

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

  • Энхтайваны Эрдэнэсувд-Монголын дуу хоолой радиогийн редактор
  • Чимэдцэрэнгийн Энхтуул-Р3 радиогийн редактор
  • Нямдагвын Мөнхбаяр-Хүүхэд залуучуудын редакцийн редактор

Монголын залуучуудын холбооны шагнал: Тэргүүний залуу алтан медаль

  • Батбилэгийн Анхтуяа-ОНР-ийн найруулагч
  • Ганбатын Батзаяа-Улс төр хууль зүйн редакцийн редактор
  • Отгонтогтохын Баянмөнх- Улс төр хууль зүйн редакцийн редактор
  • Намхайн Хоролсүрэн-Нийгмийн нэвтрүүлгийн редакцийн редактор
  • Даваасамбуугийн Гэндэнсүрэн-Урлаг соёлын редакцийн редактор
 

Радио, Телевизийн "Хүндэт дэвтэр"

1

Зундуйн Даваахүү

Орлогын байцаагч

2

Тогтохын Тунгалаг

Ахмад ажилтан

Радио, Телевизийн "Хүндэт жуух

1

Дамдинсүрэнгийн Энхбаяр

Техникийн төвийн инженер

"Баярын бичиг" мөнгөн шагнал

1

Доржнамжилын Гантулга

Ашиглалт, засварын хэсгийн сантехникч

2

Гэрэлхүүгийн Ганзориг

Жолооч

3

Эрчитбаатарын Солонго

Гадаад харилцааны мэргэжилтэн

4

Бундагын Дуламсүрэн

Нийгмийн нэвтрүүлгийн редакцийн редактор

5

Бямбадоржийн Жаргалмаа

Хүүхэд залуучуудын редакцийн редактор

6

Ганбатын Батзаяа

Улс төр хууль зүйн редакцийн редактор

7

Балдоржийн Мөнхтуяа

Техникийн төвийн инженер

8

Товуудоржийн Отгонцэцэг

Техникийн төвийн инженер

9

Готовчулууны Ариунболд

Радиогийн мэдээний албаны сурвалжлагч

10

Батжаргалын Энхсайхан

Өглөөний мэдээний албаны сурвалжлагч

11

Ганширэм Бямбажав

Соёл урлагийн нэвтрүүлгийн багийн редактор

12

Гомбожавын Даваадорж

Гэрэлтүүлэгч

13

Чойдэмчигийн Төгс

Зураглаач

14

Дашхүү Болдбаатар

Кино орчуулгын нэвтрүүлгийн албаны Найруулагч

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийнхэн баярын хурлаа хийж, шагналын хур буулаа   
Үзсэн: 2033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй