Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-10-14 08:29:11

09:00 цагт Төрийн ордны их танхимд "Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл" үндэсний чуулган болно.
 
10:00  цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хар тамхи, мансууруулах бодистой холбогдох хүний эрхийн асуудлаар ЗГ-ын XI байрны 514 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ.
 
10:00 цагт хотын захиргааны 1-р байрны А зааланд тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулахад баримтлах журам, “Монгол наадам цогцолбор”-ын төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай, Орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай /Орон сууц санхүүжилт корпораци/, Хаант орос улсын төрийн нэрт зүтгэлтэн Монгол судлаач дипломатич И.Я.Коростовецийн хөшөөг Улаанбаатарт босгох тухай, Баянгол дүүргийн 51-р сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
 
11:00 цагт MN мэдээллийн төвд“Коснтракшн Монголиа” олон улсын хурал, үзэсгэлэнгийн талаар БХБЯ, Барилгын хөгжлийн төв, “Глобал групп” хамтран мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт MN мэдээллийн төвд Байгаль орчны бохирдолттой холбоотой болон удамшлын эмгэгийн оношлогоо, трансплантаци, бүтээгдэхүүний чанарын шинжилгээ зэрэг олон янзын судалгаа шинжилгээ хийдэг электрон микроскопын технологийг Монгол Улсад анх удаа анагаах ухааны салбарт нэвтрүүлэхтэй холбогдуулж Японы Электрон микроскопын технологийн нийгэмлэгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй