Шууд Chart

Хоёр улсын ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийв

2016-07-17 12:35:20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгчтэй хоёрхон сарын дараа дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн явдалд талархал илэрхийллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улс олон улсын дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ ойр ойрхон хэрэгжиж байгаа нь БНСУ, Монгол Улсын харилцааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдаж байв. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцлаа.


Хоёр улсын ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийв  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй