
Мэргэжлийн боксын ринг дээр зургаа дахь тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэлхийн чансааны 71 дүгээрт эрэмбэлэгджээ. Хагас хөнгөн жингийн дэлхийн чансаанд 1174 боксчин багтдаг байна. Тэрбээр одоогоор хамгийн сүүлийн тулаанаа энэ сарын 16-нд Пуэрто Рикогийн тамирчин Рафаэль Васкестэй хийсэн юм. Н.Төсгсцогтын хувьд 2009 оны сонирхогчдын боксын ДАШТ-д 17 настайдаа оролцож, мөнгөн медаль хүртэн спортын карьераа эхлүүлсэн бол “Лондон-2012” олимпоос мөн мөнгөн медаль зүүсэн юм. Гэхдээ 2015 оноос албан ёсоор мэргэжлийн боксын тамирчин болж, өдгөө “King Tug” нэрээр мэргэжлийн спортод нударга зөрүүлж байна. Энэ хугацаанд зургаан тулаан хийхдээ бүгдэд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаад буй.
Н.Төгсцогт 71 дүгээрт эрэмбэлэгджээ | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.