Шууд Chart

АСЕМ-аар ажиллагсдын хөдөлмөрийг үнэллээ

2016-07-25 16:27:19

Монгол Улсад болсон Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад идэвх зүтгэл, санаачилга гарган ажилласан байцаагч нарынхаа хөдөлмөрийг үнэлж МХЕГ-т өнөөдөр салбарын хүндэт тэмдэг, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монгол Улсад АСЕМ-ийн дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэж байна. Олон улс, дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад та бүхэн идэвх зүтгэлтэй зарим үед нойр хоолгүй байсан ч нэгэн сэтгэлээр ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн удирдлагууд онцгойлон тэмдэглэж байсныг дурдахад таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Талархал”-ыг нэр бүхий 30 хүнд гардуулсан бол МХЕГ-аас  Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ажилласан ажилтнуудаасаа 35 хүнийг “Улсын хяналтын тэргүүний ажилтан”, 32 ажилтныг “Ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагналаа.

Мөн энэ үеэр хамтран ажилладаг төрийн байгууллагууд ч Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулсан юм. Үүнд: Онцгой байдлын ерөнхий газрын “Хүндэт жуух”–ыг улсын байцаагч таван хүн гардсан бол Цөмийн энергийн комиссын ажлын албаны “Өргөмжлөл"-ийг гурван ажилтан хүртлээ.


АСЕМ-аар ажиллагсдын хөдөлмөрийг үнэллээ  
Үзсэн: 1762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй