Шууд Chart

Монголын баг долдугаар байрыг эзлэв

2016-07-25 17:21:40

Азийн волейболын холбооноос Зүүн Азийн найман үндэсний холбоодын дунд цомын аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Жанжиаганг хотноо зохион байгууллаа. Эмэгтэй багуудын дунд болсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Хонгконг, Макао, Тайванын баг оролцсон.

Манай волейболчид "А" хэсэгт багтаж, нэг хожил, хоёр хожигдолтойгоор хэсгийн гуравдугаар байрт бичигдсэн. Улмаар хэсэгтээ хожсон Макаогийн багтай дахин VII байрын төлөө өрсөлдлөө.

Тус тэмцээний аваргаар Тайваны баг шалгарч Япон, Хятадын баг мөнгө, хүрэл медалийг хүртлээ. БНАСАУ-ын баг V байр эзэлсэн бол ХонгКонг, Монгол, Макаогийн багууд удаалав.

ДҮН:

"А" хэсэг:

  • Монгол-БНХАУ 0-3 /11-25, 14-25, 10-25/
  • Монгол - Макао 3-0 /-25-19, 26-24, 25-16/
  • Монгол -БНСУ 0-3 /18-25, 17-25, 13-25

Алтан медаль: Тайвань –Япон 3:1

Хүрэл медаль: БНХАУ – БНСУ 3:0

V байр: БНАСАУ – ХонгКонг 3:0

VII байр: Монгол – Макао 3:2 /25:20, 25:15, 26:24, 25:23, 15:12/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг долдугаар байрыг эзлэв  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [202.70.46.xxx] 2016-08-10 16:10
Ene temtseenii bichleg haanaas vzej bolokh ve

Бидэнтэй нэгдээрэй