Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотын хүн амын оны хэрэгцээнд зориулан 11,4 мянган тонн махны нөөц бэлтгэж байсан бол энэ жил 14 орчим мянган тонныг бэлтгэхээр төлөвлөж байна. Мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин энэ оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага гэсэн үзүүлтийг салбарын яам гаргаж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Золжаргал ярилаа. Цаашид ч махны үнийг тогтвортой байлгах зорилгоор хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг салбарын яамныхан хэлж байна.
| 14 мянган тонн мах бэлтгэнэ | ||
| Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.