Шууд Chart

Samsung Galaxy Note II-ийн хямд хувилбарыг гаргана

2012-12-13 11:55:31

“Samsung” гол бүтээгдэхүүнүүдийнхээ хямд хувилбарыг  гаргадаг туршлагатай. Өнгөрөгч аравдугаар сард уг компани Европын зах зээлд зориулсан Galaxy S III Android-смартфоны хялбар хувилбарыг танилцуулсан.

“Samsung” компани  Galaxy Note II гэх таблет ба смартфоныхоо хибридын хялбарчилсан хувилбарыг гаргаж магадгүй гэнэ. Түүнээс төхөөрөмжийн  5,5-дюймын  дисплейд бичиж зурж болдог сенсорын үзгийг хасах бололтой гэж эх сурвалж SamMobile сайтад өгүүлсэн байна.

Өнгөрөгч аравдугаар сард уг компани Европын зах зээлд зориулсан Galaxy S III Android-смартфоны хялбар хувилбарыг танилцуулсан юм. Сенсорын үзэгнээс татгалзахаас гадна Galaxy Note II шинэ хувилбарт Super AMOLED-дэлгэцийг арай хямд хувилбараар сольж магадгүй гэнэ.

Энэ жилийн  есдүгээр сард Galaxy Note II-г худалдаж эхлэн хоёр сарын дотор таван сая төхөөрөмж зарсан гэж Samsung зарлажээ. Тус компанийнхан шинэ хялбар загвараас гадна смартфоны дараагийн шинэ тэргүүлэх загвар  Galaxy S дээр ажиллаж байгаа бөгөөд ирэх жилийн дөрөвдүгээр сард олон нийтэд танилцуулах бололтой.

Нийтэлсэн: Б.Багабанди

Samsung Galaxy Note II-ийн хямд хувилбарыг гаргана   
Үзсэн: 1866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй