
МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын удирдах газрын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгчид “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах суурь судалгааны ажлыг хийж байгаа юм.
Уулзалтаар дэд дарга Ю.Галсан Монгол улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын терроризмын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн тэмцэлд хувь нэмрээ оруулах, цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг хянахад техникийн болон хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүнээ талархаад, цаашид хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага судлах, мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн тавьсан юм.
Төсөл хэрэгжиж буй 60 гаруй улсаас Монгол Улс цацрагийн хяналтын үйл ажиллагааг тогтвортой, мэргэжлийн өндөр түвшинд олон улсад жишиг болохуйц хэмжээнд идэвх санаачилгатай ажиллаж байгааг төлөөлөгчид дурдаад, чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байв.
Уулзалтаар шинэ нисэх буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, хоёрдогч үзлэгийн гар багаж нийлүүлэх, улсын байцаагч нарыг сургалтад хамруулахаар тохиролцлоо.
АНУ-ын Эрчим Хүчний Яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.