Шууд Chart

Ванпаку сумогийн тэмцээнд Монгол хүүхдүүд амжилттай оролцлоо

2016-08-03 10:10:09

"Ванпаку сүмо-2016" өсвөрийн Японы аварга шалгаруулах тэмцээн 32 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг JCI Токио байгууллага, Японы Сүмо Бөхийн Холбоотой хамтран сүмо сонирхогч хүүхдүүдийг спортоор дамжуулан, тэсвэр хатуужилтай болгох, ялж, ялагдаж сурах, зөв төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулж иржээ.  

Япон орон даяар, JCI байгууллагын 200 гаруй салбар байгууллагууд өөрсдийн орон нутагт хотын, мужийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тухайн бүс нутгуудад нийтдээ 40000 гаруй япон хүүхдүүд тус тэмцээнд зодоглодог байна. Харин шигшээ буюу Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь эдгээр бүс нутгуудаас шалгарсан 200 гаруй багийн 600 гаруй хүүхэд багачууд өрсөлддөг ажээ.

Энэ тэмцээн Монгол улсад "Сумо Бөхийн Өсвөр Үеийн УАШТ" нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлснээс хойш гурван жил болж байгаа бөгөөд тус тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд Япон улсад очиж, Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцдог аж. Энэ жилийн хувьд Монголд тус тэмцээнийг зохион байгуулдаг JCI Улаанбаатар Централ байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч Ц.Мөнхбат тэргүүтэй баг долдугаар сарын 29-нд Япон улсыг зорьжээ. Тус тэмцээнд монголоос 12 насны ангилалд Алтангэрэлийн Сосорхүү, 11 насанд Даваасүрэнгийн Сумъяабазар, 10 насанд Мягмарсүрэнгийн Билгүүн нар оролцосн бөгөөд А.Сосорхүү, шөвгийн 4-т үлдэж цом, хүрэл медалийн эзэн болж, Ванпакү хүүхдийн Сүмо бөхийн СЭКИВАКЭ цол хүртжээ. 


Ванпаку сумогийн тэмцээнд Монгол хүүхдүүд амжилттай оролцлоо   
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй