Шууд Chart

Дэлхийн аварга дугуйчин эх орондоо ирлээ

2016-08-04 17:48:32

Швейцарь Улсад болсон залуучуудын дугуйн ДАШТ-д түрүүлсэн “Алдар” спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр эх орондоо ирлээ. Тэрбээр Монгол Улсын дугуйн спортын түүхэнд анхны дэлхийн аваргаар тодроод байна.

Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад МДХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Төгөлдөр болон гэр бүлийнхэн нь угтав. 

Тойрог замын, бөөн гараатай төрөлд түрүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан түүнд улам их амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн аварга дугуйчин эх орондоо ирлээ  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй