
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгов. Батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардууллаа.
Зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгосугай” хэмээжээ.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журмын дагуу “Тэргүүн комиссар” зэрэг дэвийг Авлигатай тэмцэх газрын санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог. Уг журмын 2.4-т заасны дагуу “Тэргүүн комиссар” зэрэг дэвийг албан тушаалд томилогдсоноос нь хойш 45 хоногийн дотор олгох ёстой юм.
“Тэргүүн комиссар” зэрэг дэв олголоо | ||
Үзсэн: 1258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.