Шууд Chart

AIPS-н "Аравтын клуб"-т хоёр Монгол сэтгүүлч элслээ

2016-08-09 15:42:26

Арав болон түүнээс олон олимпийн наадам сурвалжилсан спортын 100 сэтгүүлчийг Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооноос (AIPS) алдаршууллаа. Рио Де Жанейрогийн Барра да Тижука дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д уг ёслол болсон юм.

Олимпоор "мэргэшсэн" 100 гаруй ган үзэгтэн хал цэргүүдийн дунд Монголын хоёр төлөөлөгч багтсан байлаа. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан 13 дахь олимптоо ажиллаж буй бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарын 10 дахь наадам нь Рио.

AIPS ахмад сэтгүүлчдэдээ өөрсдийн албан ёсны хамтрагч Hanov-ийн бүтээсэн олимпийн галт бамбарын загварыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн.

"The World of Sports Agency"-гийн Итали сэтгүүлч Жиулиано Бевилакуа нийт 25 олимпид (зуны 13, өвлийн 12) ажилласнаараа бусдыгаа манлайлдаг бол "Sportinformation Si"-гийн Петер Фрей 24 (зуны 12, өвлийн 12), ОУОХ-ны хүндэт гишүүн, L’Equipe-н сэтгүүлч асан Алайн Люценфичтер 21 (зуны 12, өвлийн 9) нар удаалдаг юм. 

AIPS 2012 оны Лондоны олимпоос хойш гурав дахь удаагаа 10 олимпийн босгыг давсан ахмад, ган үзэгтнүүдээ ийнхүү алдаршуулж байна гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлэв.   


AIPS-н "Аравтын клуб"-т хоёр Монгол сэтгүүлч элслээ   
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй