Шууд Chart

Уильям Хэйг Ерөнхийлөгчид бараалхав

2013-10-15 14:33:01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Уильям Хэйг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буйд баяр хүргэлээ.

Цааш нь Уильям Хэйг хэлэхдээ “Биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна. Энэ онд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ чухал мөчийг ашиглан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах таатай боломж байна. Их Британи Ази-Номхон далайн орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлж, Монгол Улс ч Британи улстай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр ахиц дэвшил гаргах болсонд таатай байна” гэв.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол нээлттэй улс орон. Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт болон бусад асуудлаар бидэнд хандахад үргэлж нээлттэй хүлээн авч, олон нийтэд нээлттэй хэлэлцэж шийдэх болно. Хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудлууд мөн энэ зарчмаар шийдэгдэнэ. Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал өнөөдөр хүнд бэрх үетэй тулгараад байгаа. Гэвч ойрын жилүүдэд дахин дордохгүй улам сайжирна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Уильям Хэйг Ерөнхийлөгчид бараалхав  
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй