Шууд Chart

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх тамирчид

2016-08-11 16:04:48

"Рио-2016" олимпийн наадмын ширээний теннисний тэмцээн өнөөдөр Монголын цагаар 22:00 цагт эхэлнэ. Ширээний теннисний эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх тамирчдыг танилцуулъя.  

1. Хятад улсын ширээний теннисийн тамирчин Ма Лон /Ma Long/




Нэгдүгээр зэрэглэлийн тамирчин
176 см өндөртэй, 70 кг жинтэй
1988 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн.
Баруун гарын тоглолт хийдэг.

Томоохон амжилтууд:

•    2012 оны Лондоны олимпийн алтан медальт 2006, 2008, 2010, 2011,2012, 2014, 2015, 2016 оны дэлхийн аваргад ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль
•    2006, 2010, 2014, 2016 оны Азийн наадмаас ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль
•    2005, 2007, 2009, 2011, 2013, 2015 оны ААШТ-ий баг болон ганцаарчилсан төрөлд алтан медаль
•    2009, 2010, 2011, 2012, 2013, 2015 оны Дэлхийн цомын ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль
•    2008, 2009, 2011, 2014 оны Азийн цомын тэмцээнээс ганцаарчилсан төрөлд алтан медаль
•    2004 онд болсон Азийн залуу аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
•    2003, 2004 онд болсон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай гээд зэрэглэл өндөртэй шилдэг тамирчны тоонд ордог тамирчин юм.

2. Япон улсын ширээний теннисний тамирчин Жун Мизутани /Jun Mizutani/  



1989 оны зургаадугаар сарын 9-нд төрсөн.
Зүүн гарын тоглолт хийдэг.
Ширээний теннисний төрлөөр дэлхийд зургаадугаар байрт бичигддэг.
172 см өндөртэй, 68 кг жинтэй.

Томоохон амжилтууд:

2013 оны дэлхийн аварга
2007, 2009, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
2008, 2009, 2010, 2012,2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс баг болон хосын төрөлд хүрэл медаль

3. Беларус улсын тамирчин Владимир Самсонов /Vladimir Samsanov/



1976 оны дөрөвдүгээр сарын 17-нд төрсөн.
190см өндөр, 82кг жинтэй
9 дүгээр зэрэглэлийн тоглогч
Баруун гараар тоглодог.

Томоохон амжилтууд:

•    1999, 2001, 2009 оны Дэлхийн цомоос алтан медаль
•    1996, 1998, 2003, 2005 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс баг болон хосын төрөлд алтан медаль
•    2015 оны Европын наадмын мөнгөн медальт
•    1995, 1997 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль

4 .БНХАУ-ын тамирчин Жан Жикэ /Zhang Jike/



1988 оны хоёрдугаар сарын 16-нд төрсөн.
178 см өндөртэй
70 кг жинтэй
Баруун гарын тоглогч. Хүчтэй довтолж тоглодог.
4 дүгээр зэрэглэлийн тоглогч.

Түүний гаргасан амжилтууд:

•    2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос болон баг, ганцаарчилсан төрлөөр алтан медаль
•    2010, 2014 оны Азийн наадмаас баг болон хосын төрөлд алтан медаль
•    2009, 2011 оны ААШТ-ээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль
•    Лондоны зуны олимпоос хувийн болон багийн төрлөөс алтан медаль
Ширээний теннисний шилдэг дөрвөн тамирчин хагас шигшээд өрсөлдөх тоглолтыг өнөө орой болно. Хэн ялсан нь алтын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.


Ширээний теннисний эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх тамирчид  
Үзсэн: 2555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй