Шууд Chart

Хунгийн чуулганы үеэр байгал ус бохирддог

2013-10-15 16:03:44

Жил бүрийн 10 сард Дарьганга сумын Ганга, Дуут, Холбоо нуурын хөвөөнд хунгийн чуулга болдог. Халуун орныг зорихын өмнө хун шувууд 7-10 хоног чуулах нь хол ойрын гийчдийн үзэх дуртай зүйлсийн нэг болсон. Нутгийн иргэд энэ талаар "Тухайн жилийн цаг агаарын байдлаас хамаараад эрт, орой буцдаг" гэлээ. Хунгийн чуулганыг үзэхээр гийчид олноор цуглаж, тэр хэрээр нутаг орны байгаль, гол усыг бохирдуулах тохиолдол гардаг байна. Тиймээс аймгийн Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар хунгийн чуулган үзэх иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалж байна.


Хунгийн чуулганы үеэр байгал ус бохирддог  
Үзсэн: 3497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй