УИХ-ын ажлын хэсэг Төв, Хэнтий, Ховд аймаг, Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэдийн хурлын үйл ажиллагаа, хууль сурталчлах төвийн ажилтай танилцсан дүнгээ тайлагналаа. Энэ ажлын хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа нар ажилласан байна. Ажлын хэсэг Засаг захиргаа нутаг дэсвгэрийн нэгж түүний удирдлагын тухай болон Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, хууль сурталчлах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийж байгаа ажилтай нь танилцан 300 гаруй хүнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна. Төр засгийн бодлого шийдвэрийг олон нийтэд сурталчлах үүрэгтэй танхим төвүүдийг Иргэний танхим болгон өргөжүүлэх, сумын иргэдийн хурлыг ажлын албатай болгох зэрэг хууль тогтоолын хэрэгжилттэй холбоотой 150 гаруй санал тавьсныг ажлын хэсэг судалж байгаа юм. Ажлын хэсгийн гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаагийн ярьсныг хүргэе.
| Иргэдийн хурлын үйл ажиллагаатай танилцсан ажлаа тайлагналаа | ||
| Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.