Шууд Chart

Өнөөдөр АНУ-ын баг тамирчид хүч давамгайлсан өдөр байлаа

2016-08-14 12:10:21

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн 31 дүгээр наадмын ес дэхь өдөр усанд сэлэлтийн 4х100 метрийн эрэгтэй эмэгтэй багуудын холимог буухиа сэлэлтийн тэмцээн болж, медалийн эзэд тодорлоо. Усанд сэлэлтийн олон төрлүүдээс хамгийн сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн энэ тэмцээний эмэгтэйчүүдийн багийн төрөлд АНУ-ын эмэгтэй шигшээ баг  3 минут 53 секунд, 13 долийн үзүүлэлтээр ийнхүү Риогийн олимпийн аварга болж байна.

АНУ-ын эмэгтэй багийн энэ бахдам амжилтанд багийн гишүүн Доннэ Волмер  чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин мөнгөн медалийг Австралийн шигшээ баг хүртсэн бол хүрэл медалийн эзнээр Данийн шигшээ баг тодорлоо.

"Олимпекс Акуадекс" стадионд болсон усанд сэлэлтийн 4х100 метрийн холимог буухиа тэмцээний бас нэгэн торгон мөч нь эрэгтэйчүүдийн багийн тэмцээн байлаа. Маш өрсөлдөөнтэй, үзэгчид шүтэн бишрэгчдийнхээ уухайн дор болж өндөрлөсөн энэ тэмцээний ялагчаар мөн л АНУ-ын баг тамирчид 3 минут 27 секунд 95 долийн цагийн үзүүлэлтээр тэмцээнийг манлайлж, олимпийн рекордыг эвдэн аваргын алтан медалийг хүртлээ.



Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг тамирчдаас бүрдсэн багуудын хүчтэй өрсөлдөөнд  Их Британийн эрэгтэй баг тамирчид мөнгөн медалийн эзэд болсон бол Австралийн баг тамирчид хүрэл медалийн эзэн болсон бахархам амжилтыг үзүүлээд байна.

Ц.Нандинцэцэг


Өнөөдөр АНУ-ын баг тамирчид хүч давамгайлсан өдөр байлаа  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй