Шууд Chart

Рио 2016: Боксын 49 кг-д Узбекстаны тамирчин аварга боллоо

2016-08-15 03:14:41

Зуны олимпийн наадмын боксын тулаанууд үргэлжлэн явагдсаар байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн шигшээ тоглолт явагдаж, медалийн эзэд тодорлоо.  Аваргын төлөө дэлхийн шилдэг, сор болсон тамирчид болох Узбекстаны боксчин Хассанбой Дусматов, Колумбын тамирчин Мартинез Херни нар өрсөлдсөн бөгөөд тэдний тулаан маш сонирхолтой өрнөсөн ч Хассанбой Дусматов илүү байж чадлаа. Тэрбээр  3:0  харьцаатайгаар Колумбын боксчин Мартинез Херниг ялснаар “Рио 2016” олимпийн наадмын боксын рингээс  анхны алтан медалийг хүртсэн юм.

Хассанбой Дусматов өдгөө 23 настай, дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг шилдэг тамирчдын нэг юм. Өнөөдөр түүнийг дэмжихээр Узбекстаны шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ цэнгэлдэхэд ирсэн байв.


Рио 2016: Боксын 49 кг-д Узбекстаны тамирчин аварга боллоо  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй