Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн боксын 69 кг-ын шөвгийн тоглолтууд саяхан өндөрлөлөө. Тэмцээний явцыг танилцуулбал Мароккогийн тамирчин Мохамед Рабби Ирландийн Стивен Доннеллийг 2:1-ээр, Узбекстаны тамирчин Шахрам Гясов Кубын боксчин Рониэл Иглесиас Сотолонго-г 3:0-ээр, Францын тамирчин Сулейман Киссоко-г 3:0-ээр, Казахстаны боксчин Даняр Елеусинов Венеусэлийн тамирчин Габриэл Маестрэ Перезийг 3:0-ээр тус тус ялж, хагас шигшээд шалгаран үлдээд байна.
Тус жингийн мөнгөн медалийн төлөө Мохамед Рабби Узбекстаны Шахрам Гясовтай, Францын тамирчин Сулейман Киссоко Казахстаны боксчин Даняр Елеусиновтой учраа таарч тоглоно.
| Эрэгтэйчүүдийн боксын 69 кг-ын шөвгийн тоглолт өндөрлөлөө | ||
| Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.