Шууд Chart

П.Орхон өнөөдөр барилдана

2016-08-17 10:29:04

“Рио-2016” олимпийн наадмын 12 дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг болон 69 кг жингүүдэд манай бөхчүүд өрсөлдөх гэж байна. Тэмцээн Бразилийн цагаар өглөө 10:00 ( Монголын цагаар 22:00 цагт)-т  эхлэх бөгөөд 58 кг жинд эх орноо төлөөлөн П.Орхон барилдана.

Пүрэвдоржийн Орхон \Үндэсний шигшээ багийн тамирчин\

Төрсөн он: 1993 он
Нас: 23
Клуб: "Алдар" спорт хороо
Төрсөн газар: Өвөрхангай аймаг
Барилдаж байгаа жин: 58 кг
Багш: Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр
Спортын цол хэргэм: Олон улсын хэмжээний мастер

Гаргасан амжилт:

- 2013 оны Залуучуудын ДАШТ - Хүрэл
- Армийн ДАШТ – Мөнгө
- Ази тивийн аврага шалгаруулах тэмцээн - Мөнгө
- “Алтан гран при” ОУТ - Алт
- Олимпийн наадамд анх удаа оролцож байна.

Амжилтууд:

- 2016 онд  Азийн Олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртэж “RIO-2016” олимпийн эрхийн болзлыг биелүүлсэн.
- 2016 онд Италд болсон ОУТ - Алт
- 2016 онд Насанд хүрэгчдийн УАШТ - Алт,
- 2016 онд Иван Ярыгены нэрэмжит “Алтан гранпри” тэмцээн – Алт
- 2015 онд Насанд хүрэгчдийн УАШТ- Хүрэл
- 2015 онд “Mongolian open” тэмцээн Алт
- 2015 онд “Flatz open “ тэмцээн – Алт
- 2015 онд Францын “Grand prix” ОУТ – Хүрэл
- 2015 онд “Оросын цом” тэмцээн - Алт
- 2014 онд Армийн ДАШТ – Мөнгө
- 2014 онд Азийн АШТ – Мөнгө
- 2014 онд “Mongolian open “ Тэмцээн Хүрэл
- 2014 онд Насанд хүрэгчдийн УАШТ – Мөнгө
- 2014 онд Азарбайджан Баку “Алтан гранпри” тэмцээн Мөнгө
- 2014 онд Польшийн олон улсын тэмцээн - Хүрэл
- 2013 онд Залуучуудын ДАШТ – Хүрэл
- 2013 онд Оюутны универсиад их наадмын 5 дугаар байр,
- 2013 онд “Mongolian open “ Тэмцээн - Алт
- 2013 онд Дэлхийн цомын АШТ – Багийн мөнгөн медаль,
- 2013 онд Залуучуудын УАШТ - Алт,
- 2013 онд ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн цомын ОУТ - Мөнгө
- 2013 онд Монголын оюутан залуучуудын III их наадам - Алт,
- 2013 онд Насанд хүрэгчдийн УАШТ – Мөнгө  
- 2012 онд Залуучуудын УАШТ- Мөнгө
- 2012 онд “Mongolian open “ Тэмцээн - Хүрэл
- 2012 онд Турк улсын Ясир Догугийн нэрэмжит ОУТ - хүрэл
- 2012 онд Залуучуудын ДАШТ - Алт
- 2012 онд Улаанбаатар хотын АШТ - Алт
- 2011 онд Залуучуудын УАШТ – Мөнгө  
- 2011 онд Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит ОУТ- Алт
- 2010 онд Залуучуудын УАШТ - Мөнгө,
- 2010 онд Өсвөр үеийн УАШТ - Мөнгө
- 2010 онд Монгол туургатан хүүхдийн их наадам - Мөнгө,
- 2009 онд Залуучуудын УАШТ - Хүрэл
- 2009 онд Өсвөр үеийн УАШТ - Мөнгө
- 2008 онд Монгол туургатан хүүхдийн их наадмын хүрэл медаль
- 2008 онд Өсвөр үеийн УАШТ - Хүрэл
- 2007 онд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн - Алт

Түүний өрсөлдөгч нь Болгарын бөх Мими Николова Христова байх юм. Тэрбээр 23 настай, 2013 онд Будапешт хотод болсон дэлхийн аваргад тав, 2014 онд Ташкент хотод болсон дэлхийн аваргад долоо, өнгөрсөн жил Лас Вегаст болсон дэлхийн аваргад 12 дугаар байр тус тус эзэлж байжээ.






П.Орхон өнөөдөр барилдана   
Үзсэн: 2966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй