Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаан С.Батцэцэг, АНУ-ын бөх Е.Пирожкова нарын учраагаар эхэллээ. Энэхүү барилдаанд хоёр бөх эн тэнцүүхэн өрсөлдөж, сүүлийн минутад АНУ-ын бөх Е.Пирожкова мэх хийн оноо авснаар 3:2 харьцаатайгаар тэмцээн өндөрлөсөн юм. Ингэснээр МУГТ С.Батцэцэгийн хувьд дагах барилдаан хийх үү, хийхгүй юу гэдгээ хүлээх л үлдэж байгаа юм.
Манай бөхийг ялсан Е.Пирожкова дараагийн тойрогтоо ялалт байгуулбал С.Батцэцэг дагах барилдаан хийх боломжтой болох бөгөөд хэрэв ялагдвал С.Батцэцэг тэмцээнээ өндөрлөх билээ.
Эрхэм уншигч та Е.Пирожкова, С.Батцэцэг нарын барилдааны бичлэгийг зурган дээр дарж үзнэ үү.
Е.Пирожкова ялбал С.Батцэцэг дагах барилдаан хийнэ /Бичлэг/ | ||
Үзсэн: 2617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.