Шууд Chart

Шатрын их мастер А.Энхтуул сонирхогчидтой “зэрэг” тоглоно

2016-08-19 10:18:41

Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачилгаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “Зэрэг тоглох өдөрлөг”-ийг зохион байгуулахаар боллоо.

Шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөг нь Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

“Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр наймдугаар сарын 20-нд буюу энэ бямба гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой  нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглоно.

Өдөрлөгт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй…

Эх сурвалж: ugluu.mn


Шатрын их мастер А.Энхтуул сонирхогчидтой “зэрэг” тоглоно  
Үзсэн: 2193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2016-09-01 19:20
Ok
Зочин [202.70.46.xxx] 2016-08-21 18:39
Ок

Бидэнтэй нэгдээрэй