Малчид, хадланчдад зориулсан мэдээ: Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүхэн хонож, өдөртөө дулаарна.
2016 оны наймдугаар сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 19-ний 21 цагаас наймдугаар сарын 20-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
| Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан | ||
| Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.