Өнгөрөгч 8 сард Нарантуул худалдааны төвд гарсан галын хэрэгтэй холбогдуулан 12 хүнийг шалгаж байна. Харин тус худалдааны төвийн мах, хүнс, гоо сайхны хэсэгт гарсан галын хэрэгт сэжиглэн 4 хүнийг саатуулан шалгаж байсныг суллажээ. Түүнчлэн 300-400 орчим түрээслэгчидтэй цагдаагийн байгууллагынхан уулзаж, мэдүүлэг авч дуусчээ.
Гэхдээ хохирлын хэмжээг бүрэн тогтоосон эцсийн дүгнэлт гараагүй сонин хэвлэлд нийтэлсэн 12,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяр ярьж байна.
| Нарантуул захад 12,3 тэрбум төгрөгийн хохирол учраагүй | ||
| Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.