"Рио-2016" олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ Г.Мандахнарангийн талаарх мэдээллүүд өнөөдөр цахим ертөнцийг шуугиулж байна. Түүнийг хүрэл медалийн төлөөх барилдаандаа ялсан, ялагдсан гэх олны яриа, мэтгэлцээнтэй зэрэгцэн шагнал урамшууллын буухиа уншигч, үзэгч, сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм.
Тодруулбал, Г.Мандахнаранд "Хаппи Веритас" оношилгооны төвөөс бүх насаараа эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгийг олгох болсноо өнөөдөр албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. Энэ мэтээр Г.Мандахнаранд зориулсан шагналын буухиа цааш үргэлжилж байна.

| Г.Мандахнаранд бүх насаараа эрүүл мэндийн үйлчилгээнд үнэгүй хамрагдах эрхийн бичиг өгөхөөр болжээ | ||
| Үзсэн: 2644 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.