Амьтны хүрээлэнд зугаалж явсан хосууд сармагчингуудын торны дэргэд ирэхэд торны цаана байсан зарим сармагчин хоорондоо хөөцөлдөн эрхлэлдэн наадаж, зарим нь нэг нэгнийхээ бөөс хуурсыг түүж байлаа. Үүнийг харсан бүсгүй:
- Ямар сэтгэл хөдөлгөм юм бэ? Эд нар бие биенээ их л энхрийлж халамжилж байх юм, үүнийг л жинхэнэ хайр гэх байх даа хэмээн дуу алдав. Тэд цааш явсаар арслангийн торны дэргэд ирэхэд торны цаана байсан эр арслан эмэгчингээ тоосон шинжгүй цаахан талд нь чимээгүйхэн сууж байна гэнэ. Харин эмэгчин нь хэвтэж байх юм гэнэ.
Бүсгүй үүнийг хараад,
- Хөөрхийлэлтэй юм аа, эд лав хайр гэдгийг мэддэггүй бололтой юм аа хэмээв. Тэгтэл найз залуу нь
- Чи зүгээр тэдэн рүү нэг чулуу шидээд үз дээ, юу болохыг чи тэгээд харах болно хэмээн инээмсэглэв. Бүсгүй ч чулуу аваад наана нь хэвтэж байсан эм арслан руу шидэхэд цаана нь чимээгүй тайван сууж байсан эр арслан эмэгчингээ харамлан архиран ухасхийн дайрав гэнэ. Залуу,
- Харин одоо нөгөө сармагчингууд руу нэг чулуу шидээд үз гэлээ. Бүсгүй ч чулуу аваад шидэхэд сармагчингууд эрэгчин, эмэгчингүй цөм амь амиа бодон нэг нэгнээсээ түрүүлэн зугтжээ. Залуу инээд алдан
- Амьдрал дээр эдгээр сармагчин шиг аягладаг хүмүүс зөндөө байдаг. Мөн тэр арслан шиг хайр халамжаа дотроо хадгалж явдаг хүмүүс ч байдаг. Хайртай, халамжтай мэт хэн ч аяглаж болох боловч жинхэнэ хайр бол амьдралд тохиолдох бодит зовлон зүдгүүр, аюул заналхийлэлтэй нүүр тулгарсан хойно л илрэх байх гэж би боддог юм. Даанч хорвоод сармагчин нь олон, арслан нь цөөхөн байдаг байх даа гэж өөрийнхөө бодлыг хэлж гэнэ.
Тиймээс заримдаа хань нөхөр чинь хайр халамж үзүүлэхгүй байгаа мэт санагдах юм бол арслангийн тухай бодож үзээрэй.
| Бодит амьдралд "сармагчин" олон, "арслан" нь цөөхөн байдаг | ||
| Үзсэн: 6172 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.