
Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны олимпийн XXXI дүгээр наадам Бразилийн Рио Де Жанеро хотод 17 хоногийн турш амжилттай болж өнгөрсөн. Олимпийн наадмын хаалтын үед ирэх 2020 онд зуны олимпийн XXXII дугаар наадмыг зохион байгуулах Токио хотын захирагч олимпийн тугийг хүлээн авсан.
Тэгвэл 26 цагийн өмнө Риогийн тэнгэрт мандаж байсан Олимпийн далбаа Японы нийслэл Токио хотод тусгай онгоцоор залж авч ирлээ.
Ханэда олон улсын онгоцны буудалд Токио хотын захирагч Койкэ Юрико Олимпын далбааг барьж буухад, Рио олимпын медалын эзэд угтан авав. Яг одоо Ханэда олон улсын онгоцны буудалд олимпийн далбаа залах еслол болж байна.
Олимпийн далбааг Токио хотод авчирлаа | ||
Үзсэн: 4346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.