Шууд Chart

Ахмад тамирчин Б.Цэгмэд зодог тайлна

2016-08-26 10:58:39

Хүндийн өргөлтийн ахмад тамирчин Б.Цэгмэдийг зодог тайлах гэж байгаатай холбогдуулан Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэд болон Засаг даргын ажлын албаныхан Ерөнхийлөгчид хандан Б.Цэгмэдэд “Гавьяат тамирчин” цол тэмдэг олгох хүсэлт тавьжээ.

Дэлхийн пауэрлифтингийн ахмадын аварга, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, хүндийн өргөлтийн тамирчин Б.Цэгмэд өдгөө 76 настай бөгөөд 60 жил тус спортоор хичээллэжээ.

Энэ хугацаанд Азийн хүндийн өргөлтийн рекордыг 18, дэлхийн  рекордыг 76 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд Монголын спортын наадмын тав, улсын зургаа, ахмадын 23 удаагийн аварга юм.

Түүнчлэн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль дөрвөн удаа хүртсэн билээ. Тэрбээр энэ сарын эхээр ОХУ-ын Курск хотод болсон ахмадын ДАШТ-д амжилттай оролцож, Дэлхийн аваргын цом, дэлхийн үнэмлэхүй аваргын цомын эзэн болсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахмад тамирчин Б.Цэгмэд зодог тайлна  
Үзсэн: 1662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй