Шууд Chart

Хилчин тамирчдад орон сууц бэлэглэлээ

2016-08-29 11:30:46

Д.Сумъяа, Д.Отгондалай нар ХХЕГ-ын “Хилчин” спортын хорооны тамирчид юм. “Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай нарыг өнөөдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Д.Сумъяад гурав, Д.Отгондалайд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хилчин тамирчдад орон сууц бэлэглэлээ  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй