
“Мотокросс” улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь жилдээ Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Төв аймгаас нийт 28 тамирчин оролцсон байна.
Сүүлийн жилүүдэд эр зориг, тэсвэр хатуужил шаардсан мото спортыг сонирхогчдын цар хүрээ тэлж олон улсын хэмжээнд манай тамирчид өрсөлдөхуйц хэмжээнд хүрснийг энэ удаагийн улсын аваргын тэмцээн дахин нотоллоо. Манай улсад энэ спорт үүсч хөгжөөд 60 гаруй жилийг үдэж байна.
Монголын авто машин, мотоциклын спортын холбоо “Сонголонхайрхан” ХХК-тай хамтран энэ уралдааныг зохион байгуулснаар хүүхэд залууст энэ төрлийн спортын төрлүүдийг сурталчлах, зэрэгтэй болон өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, орон нутагт авто мотоспортыг хөгжүүлэх бааз суурийг бий болгоход түлхэц болно гэж зохион байгуулагчид хэлж байна.
Нэмж мэдээлэхэд, нэг төрлийн уралдаан 15 минутын хугацаатай үргэлжилдэг бөгөөд тамирчид энэ хугацаанд бусдаасаа хол замыг туулж байж ялагч болдог. Улсын аврага шалгаруулах "Мотокросс-2016" тэмцээн нийт зургаан гараатай. Дархан хотод дөрөв дэх гараа нь амжилттай зохиогдсон бол тав, зургаа дахь гараанууд нь ирэх есдүгээр сард Улаанбаатар хот болон Төв аймагт болж, улсын аваргаа тодруулах юм байна.
"Мотокросс-2016" уралдааны аваргууд ирэх сард тодорно | ||
Үзсэн: 1364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.