Шууд Chart

Отгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна

2016-09-02 14:49:44

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газартай хамтран наймдугаар сарын 31-ний өдөр тус аймгийн Цэцэрлэг сумын Могойн голд шонхор барихаар төвхнөсөн отгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Хяналт, шалгалт хийх үед Пакистан, Сири, Кувейт зэрэг улсын дөрвөн иргэн, Монголын зургаан иргэний хамт Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны 8-р сарын 15-ны 06-136 тоот албан бичиг үзүүлж, таван идлэг шонхор барьсан байлаа.

Тус отгийнхон 10 аймгийн нутгаас нийт 13 шонхор барих зөвшөөрөлтэй хэдий ч Хөвсгөл нутгаас хэдэн тооны шонхор барих ёстойг холбогдох байгууллагаас тодруулахаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод буй юм байна.


Отгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна  
Үзсэн: 1355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй