
“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт маргааш болох гэж байна. Жил бүр болдог уг чуулга уулзалт энэ жил "Монгол Улсын дэд бүтцийн хөгжил" сэдвийн дор болох юм. Манай улс энэ зун АSEM-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь шинэ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нэг алхам болсон гэдгийг чуулга уулзалт зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн манай улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл одоог хүртэл сэргээгүй байгааг "Фронтиер" компанийн гүйцэтгэх захирал Маса Игата хэлж байна.
“Инвест Монголиа” чуулга уулзалт энэ жил 10 дахь удаагаа болно. Энэ уулзалтад Засгийн газар, УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэх юм. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцана.
“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт маргааш болно | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.